Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын ажиллах орчин сайжирчээ


Завхан:Тус аймгийн Түдэвтэй сумын Засаг даргын тамгын газар шинэ байртай боллоо. Тэгвэл улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёр давхар шинэ байртай болж нээлтээ хийлээ. Тус барилгыг “Саран инж девелопмент” ХХК 2020 оны долоодугаар сард эхлүүлж, 1.4 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулаад буй. Сумын Засаг даргын тамгын газар шинэ байртай болсноор орон нутгийн төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирна. Мөн сумын иргэд төрийн үйлчилгээг тав тухтай орчинд авах боломжийг бүрдүүллээ. Тус сумын Засаг даргын Тамгын газар нь олон жил стандартын шаардлага хангахгүй хуучны байранд үйл ажиллагаагаа явуулж байсан юм гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.