Гэрийн ажиглалт тусгаарлалтад 1975 иргэн байна


Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 169 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 11936 боллоо. Үүнээс Жаргалант суманд 45, Зуунмодод 35, Мөнгөнморьтод 28, Заамарт 13, Угтаалцайдамд 11, Лүнд 10, Өндөрширээтэд 6, Сүмбэрт 5, Эрдэнэсантад 4, Батсүмбэрт 2, Баянчандманьд 2, Борнуурт 1 тохиолдол батлагджээ. Батлагдсан тохиолдлуудын 130 нь насанд хүрэгч, 39 нь хүүхэд байна. Орон нутагт 12804 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 11042 нь эдгэрчээ. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 43 хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 1719 иргэн эмчлүүлж байгаагаас 523 насанд хүрэгч, 37 жирэмсэн эх, 87 хүүхэд байна. Тусгаарлалтын байранд одоогоор өвчтөн байхгүй бөгөөд шинээр 58 иргэнийг хяналтад авч, 47 иргэн хяналтаас гарч, 1975 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна Сүүлийн 24 цагийн байдлаар файзер вакцины 3 дахь тунд 6 хүн хамрагдсан байна. Аймгийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунд 59636, хоёр дахь тунд 56818, гурав дахь тунд 7710 нийт 124164 иргэн хамрагджээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.