Өвөр Монголд “COVID-19” халдварын 15 тохиолдол илэрчээ


БНХАУ-ын хойд нутгийн Өвөр Монголын өөртөө засах оронд пүрэв гаргийн өглөөний 10 цагаас өнөө өглөөний 07 цагийн хооронд “COVID-19”-өөр дотоодод халдварласан 15 тохиолдол илэрчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 14 нь Алшаа аймгийн Эзнээ хошуунд, нэг нь Шилийн гол аймгийн Эрээн хотод бүртгэгдсэн гэж Өвөр Монголын Эрүүл мэндийн хорооноос мэдээлсэн байна. Эзнээ хошуунд илэрсэн халдварын шинэ тохиолдлууд нь “COVID-19”-ийн тархалтыг хянах зорилгоор бүх нийтийг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулах үеэр бүртгэгджээ. Харин Эрээнд эмнэлгийн хяналтад байсан нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Өнөө өглөөний 07 цагийн байдлаар, Өвөр Монголд дотоодод халдварласан 30 тохиолдол эмчлүүлж байгаа бөгөөд тэдэнтэй ойр байсан бүх хүнийг тусгаарлан эмнэлгийн хяналтад оруулжээ. Мөн халдварын тархалтыг хяналтад авахын тулд Эзнээ хошуунд бүх нийтийг шинжилгээнд хамруулах гурав дахь үе шатыг 08 цагаас эхлүүлсэн байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.