Малайзын шигшээгийнхэн бэлтгэлдээ шууд орлоо


Ази тивийн 23 хүртлэх насны хөлбөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх Малайзын шигшээ баг өнөөдөр Улаанбаатарт ирсэн ч цаг алдахыг хүсэлгүй бэлтгэлдээ шалавлан гарсан байна. Тэдний хувьд энэ насны ангилалд өрсөлдөхдөө хамгийн том ялагдлаа нэг хэсэгт бичигдсэн Тайландын багтай тоглохдоо 9:0-ээр хожигдол хүлээж байсан юм. Харин энэ удаагийн тоглолтод хариугаа авахыг малайзчууд хичээн тоглох нь мэдээж. Ташрамд дуулгахад, Азийн хөл бөмбөгийн холбоо/AFC/-ны тоглолт зохион байгуулагч нар Улаанбаатарын хөл бөмбөгийн цэнгэлдэхийн нөхцөл байдалтай пүрэв гарарт танилцсан байна. Монголын хөлбөмбөгийн холбооны хүлээн авч буй энэ удаагийн олон улсын тоглолтууд нь халдвар хамгааллын дэглэмийг чанад сахин, "хөөсөн" систем дор явагдаж байгаа гэдгээрээ онцлогтой юм. АХБХ-ноос томилогдсон тоглолт зохион байгуулагч нарын хувьд ч мөн энэ талаар гол анхаарлаа хандуулан шалгалтаа хийжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.