Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ


Сэлэнгэ:Хүйтний улирал эхэлж, обьектын гал түймрийн тоо, давтамж сүүлийн үед нэмэгдэж байгаа тухай аймгийн ОБГ-аас мэдээлж байна. Үүнтэй холбогдуулан тус байгууллагын зүгээс болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ”-г хүн ам олноор суурьшсан томоохон сумд болох Сүхбаатар, Мандал, Сайхан, Баянгол, Хүдэр суманд зохион байгуулж эхэллээ. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус сумдын айл, өрхөд хяналт шалгалтыг зохион байгуулж, иргэдэд галын аюулгүй байдлыг хангах, гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгч ажиллаж байгаа аж. Ингээд аймгийн ОБГ-аас ард иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхэд дараах зүйлсийг анхааруулж байна. үүнд: –Галтай зүйл хог хаягдлыг хогийн суваг, хогийн ил цэгт хаяхгүй байх –Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх –Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх(шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах) –Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх –Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх –Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй байх –Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих –Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа. Сумдын ИТХ-ын дарга нарыг чадавхижуулах сургалт болж байна
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.