Сэлэнгэ аймгийн 17 сумын ИТХ-ын дарга нарын 88.2 хувь нь шинээр томилогджээ


Сэлэнгэ аймгийн 17 сумын ИТХ-ын дарга нарын 88.2 хувь нь шинээр томилогдон ажиллаж байгаа аж. Иймээс энэ байдлыг харгалзан хурлын сонгуультнуудын сургалтыг зохион байгуулж, тэднийг сургах, мэдээ мэдээллээр хангах, хурлын ажлын мэдлэг, дадлагатай болгох зорилгоор аймгийн ИТХ-ын Ажлын албанаас сумдын Хурлын дарга нарын сургалтыг зохион байгуулж байна. Сургалтаар сумдын ИТХ-ын дарга нарын зайлшгүй мэдвэл зохих тодорхой салбаруудын хууль тогтоомж, дүрэм, журам, мэдээ мэдээллийг холбогдох газар, хэлтсүүдээр бэлтгүүлэн танилцууллаа. Мөн цаашдын ажил төрөлдөө анхаарч ажиллах асуудлуудыг чиглүүлэх, харилцан санал солилцож байгаа аж. Тодруулбал, аймгийн хэмжээнд хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын мэдээлэл, 2022 оны төсвийн төлөвлөлтийн онцлог, Захиргааны хэм хэмжээний актын төлөвлөлт, бүрдүүлэлт, бүртгэл, Орон нутгийн өмчийн газрын мэдээлэл. Мөн аймгийн ХАА-н талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, Байгаль орчны багц хуулийг сум орон нутагт хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд. Түүнчлэн татварын орлого бүрдүүлэлтийн талаар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэдээлэл, аймгийн Улаан загалмай хорооны мэдээлэл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэхэд Хурлын байгууллагаас анхаарах асуудлууд, аймаг, сумдын ГХУСАЗЗ-ийн ажлын талаар цаашид анхаарах асуудлууд болон ойрын хугацаанд анхаарч хэрэгжүүлэх зэрэг хэд хэдэн чухал асуудлаар чиглэл өгч, санал солилцож байна. Сургалтын эхэнд аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа үг хэлж, сумдын ИТХ-ын дарга нарт үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулан өгснөөр сургалтын үйл ажиллагаа эхэлсэн юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.