Сэлэнгэ аймагт нийт батлагдсан тохиолдол 14286, нас баралт 34 болжээ


Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас ирүүлсэн мэдээгээр сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 177 эерэг тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 14286 болжээ. Мөн коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчний нэн хүнд хэлбэр, хавсарсан оноштойгоор дахин нэг иргэн өвдөж нас барж, нийт нас баралт 34 болсон байна. Мөн дээрх хугацаанд аймгийн хэмжээнд 33 тохиолдол эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Гэрээр өрх, сум тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдэж буй иргэдээс 116 хүн эдгэрчээ. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 12 тасагт 340 батлагдсан тохиолдол, 14 ойрын хавьтал хамт эмчилгээ хяналтад байна. Мөн энэ өдрүүдэд эмнэлэгт нэмж хэвтсэн 55 тохиолдол, харин гэрийн эмчилгээнд 17 суманд 1379 тохиолдол өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдэж байна. Гэрийн эмчилгээнд шинээр 134 тохиолдол нэмэгджээ. Түүнчлэн Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын энгийн тасагт 76 батлагдсан тохиолдол, 2 ойрын хавьтал, Аймгийн Нэгдсэн_эмнэлгийн Эрчимт эмчилгээний ковидын тасагт таван батлагдсан тохиолдол, гурван ойрын хавьтал, эмчлэгдэж аймгийн хэмжээнд нийт 59 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Дээрх тохиолдлоос жирэмсэн 14, 0-17 насны 57 хүүхэд, маш хүнд хоёр, хүнд 7, хүндэвтэр 87 тохиолдол тус тус эмчлэгдэж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.