"Ардчилал ба Сэтгүүл зүй" чөлөөт хэвлэлийн түүхийн галерейн нээлт боллоо


Монголийн хэвлэлийн хүрээлэн /МХХ/-ийн нь 25 жилийн ойн эхний ажил болгож "Ардчилал ба Сэтгүүл зүй” сэдэвт түүхийн товчоон, галерейг өнөөдөр МХХ-д нээж байна. МХХ нь Монгол улсад хараат бус бие даасан хэвлэл мэдээллийг дэмжин хөгжүүлэх зорилго бүхий "Чөлөөт хэвлэл" төслийн хүрээнд 1996 онд байгуулагдсан. Эл төслийг Монгол, Данийн засгийн газрын хэлэлцээрийн дагуу Данийн Олон Улсын Хөгжлийн Агентлагийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлсэн. Өнгөрсөн 25 жилд МХХ-ийн хамт олон Монголын нийгэмд хариуцлагатай, итгэл үнэмшилтэй, тунгалаг мэдээллийн орчныг бий болгохын төлөө мэргэжлийн хэм хэмжээгээр манлайлагч мэдлэгийн хүрээлэн байхын төлөө ажиллаж байна. “Ардчилал ба Сэтгүүл зүй” чөлөөт хэвлэлийн түүхийн галерейн нээлт боллоо. Мөн Хэвлэлийн хүрээлэнд ажиллаж байсан үе үеийн сэтгүүлч нар өөрчлөн байгуулалтын үеэс 1990-ээд оны сүүл үе хүртэл эдэлж хэрэглэж байсан багаж хэрэгслүүдээр бэсрэг музей байгуулж байна. МХХ-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах хэлсэн үгэндээ, "Хэвлэлийн Хүрээлэн нь чөлөөт хэвлэл ид бүрэлдэж эхлэх үед үүсэн бий болж Монгол улсад чөлөөт, бие даасан, олон ургалч хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, монголын хэвлэл мэдээллийн ажилтнуудын сэтгүүл зүйн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд туслах, улс орны нийгэм, эдийн засаг, оюун санааны амьдралд хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүргийг бэхжүүлэх эрхэм зорилгоо амжилттай хэрэгжүүлж байна" гэж тэмдэглэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.