Үндэсний бөхийн лигийн барилдаан ням гарагт болно


Монголын үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдаан ням гарагт буюу энэ сарын 24-нд "Бөхийн өргөө"-нд явагдана. Тус барилдааныг “Хил хязгааргүй спорт” төрийн бус байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоо, "Эрхэт Монгол" групп, ТВ8 телевизийн хамтран зохион байгуулж байгаа юм. Улсын онцгой комисс /2021.10.15-ны өдрийн 1417 тоот/-оос үзэгчгүй зохион байгуулах зөвшөөрөл авсан болно. Барилдааныг 2021.10.24-ний ням гарагийн 13:00 цагаас TV8 Mongolia телевиз "Монгол бөхийн өргөө"-нөөс орон даяар шууд дамжуулан үзүүлнэ. Нэгийн даваа 13:00 Бөхчүүдийн танилцуулга 13:20 1 дэх 8 бөхийн барилдаан У.н Б.Бат-Эрдэнэ А.н Б.Баатарболд А.а П.Өсөхбаатар А.а Б.Чинбат У.н Д.Амаржаргал А.з Б.Түвшинтөгс У.н Б.Цэдэнсодном А.а Б.Батсайхан 13:40 2 дахь 8 бөхийн барилдаан У.х Д.Анар А.н Г.Цоггэрэл У.н Н.Мустафа А.а Д.Аззаяа У.ө.н Ч.Батчулуун А.н Б.Улаалзгана У.н Ц.Мөнхбаяр А.а Ц.Лувсан-Адъяа 14:00 3 дахь 8 бөхийн барилдаан Ц.н Г.Эрдэнэтогтох А.а С.Ерөөлт А.а Д.Ням-Очир У.н Ц.Бямба-Очир А.з О.Түмэн А.а Б.Отгонбаатар А.а Б.Сумъяабат 14:20 4 дэх 8 бөхийн барилдаан У.х Т.Баасанхүү А.з Э.Мөнхжаргал А.х.а Б.Баянмөнх А.а Ц.Төмөрцоож У.н Б.Серик А.х Б.Сосорбарам А.а М.Бямбадорж А.а Я.Бумбаяр Хоёрын даваа 15:00 1 дэх 8 бөхийн барилдаан 15:30-17:00 ЗАВСАРЛАГАА 17:00 2 дахь 8 бөхийн барилдаан Гурвын даваа 17:20 Дунд шөвгийн 1 дэх 4 бөхийн барилдаан 17:40 Дунд шөвгийн 2 дахь 4 бөхийн барилдаан Дөрвийн даваа 18:00 Их шөвгийн 4 бөхийн барилдаан Тавын даваа 18:25 Түрүү, үзүүрийн барилдаан 18:50 Тэмцээний хаалт, шагнал гардуулах ёслол
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.