Тайланд 46 орны жуулчдыг тусгаарлахгүйгээр хүлээн авна


Тайланд ирэх 11 дүгээр сарын 1-нээс эхлэн Япон тэргүүтэй 46 орны, “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдсан жуулчдыг тусгаарлахгүйгээр хилээрээ нэвтрүүлэхээр боллоо гэж тус улсын Ерөнхий сайд Прают Чан-о-ча “Facebook” хуудсаараа дамжуулан пүрэв гарагт мэдэгджээ. Аялагчдын хувьд Тайландыг зорихоосоо өмнө өгсөн “COVID-19”-ийн шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах ёстой бөгөөд ирснийхээ дараа дахин шинжилгээ өгнө. Тайландын Засгийн газар халдварын эрсдэл бага ангилалд орсон 10 орноос ирэх жуулчдыг тусгаарлахгүйгээр нэвтрүүлэхээр болсон талаар Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт мэдэгдээд байсан юм. Аялал жуулчлалын салбарыг дэмжих замаар эдийн засгийг сэргээхэд эдгээр шинэ дүрэм журам нь ихээхэн хувь нэмэр оруулах төлөвтэй байна. “Бид нөхцөл байдлыг эргэн хэвэндээ бүрэн төгс орохыг хүлээвэл хожимдох болно. Учир нь аялагчид тусгаарлагдахын оронд өөр орон руу аялахыг илүүд үзнэ” гэж П.Чан-о-ча хэлжээ. Пүрэв гарагт Тайландад халдварын 9727 тохиолдол шинээр илэрч, 73 хүн нас баржээ. Ингэснээр халдварын нийт тохиолдол 1 821 579-т, нас барсан тохиолдлын тоо 18559-т хүрсэн байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.