Гуравдугаар тунгийн хамрагдалтыг 30 хувьд хүргэвэл тохиолдлын тоо буурна


Вакцины гуравдугаар тунгийн хамрагдалтыг 30-аас дээш хувьд хүргэвэл халдварын тохиолдлын тоо буурах боломжтой гэдгийг эрдэмтэн судлаачид тогтоожээ. Энэ тухай ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, гуравдугаар тунг хийлгээд 14-өөс дээш хоносон хүмүүсийн 99 хувь нь хамгаалагдаж байна гэдгийг онцлов. Тэрбээр, “Тухайлбал, "Эрдэнэт" үйлдвэрт өдөрт 80-100 халдварын тохиолдол илэрч байсан бол ажилтнуудаа гуравдугаар тунд идэвхтэй хамруулснаар халдварын тоо 10 дахин буурсан. Мөн Хас банк ажилтнуудаа гуравдугаар тунд хамруулснаар ажилтнуудынх нь халдвар авах тохиолдол эрс буурсан” гэв. Тиймээс вакцины нэмэлт тунг хийлгэх нь халдвараас сэргийлэх боломжтой гэдгийг тэрбээр тодотгов.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.