Дулааны станц, ундны усны шинэ эх үүсвэр гаргах ажлуудад хамтран ажиллах саналыг уламжилжээ


Архангай :Аймгийн Засаг дарга М.Батжаргал Бүгд Найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг өчигдөр хүлээн авч уулзжээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга М.Батжаргал Элчин сайдад Цэцэрлэг хотод тулгамдаад байгаа дулааны станц, ундны усны шинэ эх үүсвэр гаргах ажлууд дээр Чех технологийг нэвтрүүлж, хамтран ажиллах саналыг уламжилжээ. Мөн Элчин сайд Ийржи Бродскитой аймгийн удирдлагууд хамтын ажиллагаагаа идэвхижүүлж, харилцан түншлэлийн цар хүрээгээ эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёлын салбаруудад өргөжүүлэхээр санал солилцсон байна. Хоёр орны найрсаг харилцааны хүрээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг цаашид үргэлжлүүлж, Засаг даргын зүгээс хэлсэн саналуудыг ажил хэргийн түвшинд боловсруулж, хамтран ажиллахаа Элчин сайд Ийржи Бродски хэлжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.