Алслагдсан багийн малчны хүүхдүүд гэр цэцэрлэгт хамрагдана


Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Хүүхдийн цэцэрлэгийн хамт олноос сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс гэр цэцэрлэгтэй болох хүсэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарт хүргүүлсэн байна. Тус хүсэлтийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд уламжилж шинэ гэр цэцэрлэг олгосныг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Цэцэрлэг сумын Хүүхдийн цэцэрлэгийн хамт олонд гардуулан өглөө. Хоёр гэр бүхий нэг багц цэцэрлэг нь нарны цахилгаан эрчим хүч хуримтлуулагч самбар, хөлдөөгч, хүүхдийн тоглоом, био бие засах газар, иж бүрэн хүүхдийн унтлагын хэрэгсэл, багшийн хэрэглэгдэхүүн, хүүхдийн сандал, ширээ зэргээс бүрджээ. Алслагдсан багийн малчдын хүүхдүүд, хилийн заставт ажиллаж буй хилчдийн хүүхдүүд тус явуулын гэр цэцэрлэгт хамрагдаж, үе тэнгийн хүүхдүүдийн адил сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдэж байгаа ажээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.