Д.Бат-Октябрь: Гарааны бизнест заавал шинэ шийдэл, сүртэй инновацилаг зүйл хэрэггүй


Орхон: Аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж буй эдийн засгийн форумын хамгийн сонирхолтой бас хүмүүсийн оролцохыг хүссэн хэлэлцүүлэг бол “Гарааны бизнес ба хөрөнгө оруулалт” сэдэв байлаа. Энэ хэлэлцүүлэгт Сингапур улсаас TECHSTARS компанийн Зүүн Өмнөд Азийн бүсийн захирал Д.Бат-Октяборь “Гарааны бизнест гадаадаас хөрөнгө оруулалт татах нь“ сэдвээр илтгэл тавьсан юм. Түүний залууст өгч буй зөвлөгөөг хүргэе. Тэрээр цахимаар оролцсон юм. Би гарааны бизнесүүдийг бүсийн түвшинд нь хариуцан ажиллаж, программ хэрэгжүүлэх, улс улсын засгийн газруудтай гарааны бизнесийг хөгжүүлэх эко системийг бий болгоход зөвлөгөө өгөх, анализ хийх зэрэг ажлуудыг хийгээд 7 жил болж байна. Түүнчлэн сонгогдсон гарааны бизнесүүдийг бойжуулах, хөрөнгө оруулалт босгох, олон улсын зах зээлд нэвтрэхэд нь туслах ажлыг гардан гүйцэтгэдэг. Манай компанийн тусламжтайгаар нийт 2700 орчим компани хөрөнгө оруулалт босгож, эдгээрийн 90 хувь нь зах зээлд амжилттай үйл ажиллагаа явуулж байна Ковидтой энэ үед эдийн засаг уналттай байгаа хэдий ч гарааны бизнест эсрэгээрээ хөрөнгө оруулалт хамгийн их татсан жил болж байна. Монголын гарааны бизнесүүд гадаадаас хөрөнгө татъя гэвэл энэ бол маш тохиромжтой цаг хугацаа. Гарааны бизнесүүдийг бойжуулаад, олон улсад нэвтрүүлээд явж байхад ажиглагддаг хэд хэдэн дутагдалтай тал байдаг. Тухайлбал: 1. Олон улсад тухайн мөнгө босгож буй улсынхаа судалгаа, хэлийг нь маш ойлгож, харилцах чадвартай байх хэрэгтэй 2. Гадны зах зээл дээрээс хөрөнгө босгох нь тухайн салбарт дахин шинээр бизнес эхэлж байгаатай ялгаагүй. Манай монголчууд хуучин хийж байсан бизнесээ үргэлжлүүлэх юм шиг санадаг. Тухайн орны хэл соёл, үйлчлүүлэгчийн зан төлөв өөр гэдгийг ойлгох хэрэгтэй. 3. Гарааны бизнест заавал шинэ шийдэл, сүртэй инновацилаг зүйл хэрэггүй. Түүний оронд судалгаа сайн хийх, багаа сайн бүрдүүлэх нь чухал байна гэлээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.