Бүргэдчдийн анхдугаар чуулган Өлгий хотод болж байна


Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Номадик экспедишнс компани хамтран «Бүргэдчдийн анхдугаар чуулган»-ыг өнөөдөр Өлгий хотод зохион байгуулж байна. Чуулганд төрийн байгууллага, аялал жуулчлалын компанийн төлөөлөл, бүргэдчид, судлаачид гээд 200 орчим хүн оролцож байгаа. Үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, Засаг дарга Д.Бауыржан нар оролцож бүргэдчдэд амжилт хүсэв. Чуулганаар Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн эрдэмтэн судлаачид «Монгол орны цармын бүргэдийн судалгаа, хамгаалал ба өв, соёл төсөл»-ийн талаар танилцуулж, цармын бүргэдийн нүүдэл, шилжилт хөдөлгөөн, Номадик экспедишнс компаниас Баян-Өлгий аймгийн шувуулахуйн өнөөгийн байдал, олон улсын нэр хүндийн талаар мэдээлэл өглөө. Баян-Өлгий аймгийн бүргэдчдэд тулгамдсан асуудлууд болон «Бүргэдийн баяр»-ын зохион байгуулалтын талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.