Өвлийн улиралд уруулаа хэрхэн зөв арчлах вэ?


Уруулын бүс нь нүдний дараа орох нүүрний хуурайшилтын бүс юм. Уруулын өөрийн бүтэц нь ус болон тосоор хомс учир салхи, хүйтэн, хуурай агаар зэргийн нөлөөгөөр амархан хатдаг байна. 

Тиймээс уруулын өөрийн чийгийг хадгалах юмуу эсвэл уруулыг чийгшүүлэх арга хэрэгтэй. 

Гаднаас нь авах арга хэмжээнд янз бүрийн ялангуяа байгалийн гаралтай чийгшүүлэгч хэрэглэх нь илүү тохиромжтой. Эсвэл чийгийг барьдаг бодисуудыг ч хэрэглэж болно. 

Харин дотроос нь авах арга хэмжээнд өдөрт тогтмол 4-8 стакан ус ууж байх. Ингэснээр уруул сэргэж чийгтэй болно, намар орой, өвөл тогтвортой уруулын будаг хэрэглэсний хэрэггүй. 

Түүний найрлага дахь зарим бодисууд уруулыг хатаадаг. Уруул нь хүний биеийн өчүүхэн зайг эзэлдэг ч нэн чухал арчилгаа шаарддаг эрхтэн билээ. Иймээс уруулаа хэрхэн арчлах талаар дэс дараалсан мэдлэгтэй болцгооё.

1.Чийгшүүл

Уруулын бүс нь нүдний дараа орох нүүрний хуурайшилтын бүс юм. Уруулын өөрийн бүтэц нь ус болон тосоор хомс учир салхи, хүйтэн, хуурай агаар зэргийн нөлөөгөөр амархан хатдаг байна. 

Тиймээс уруулын өөрийн чийгийг хадгалах юмуу эсвэл уруулыг чийгшүүлэх арга хэрэгтэй. Гаднаас нь авах арга хэмжээнд янз бүрийн ялангуяа байгалийн гаралтай чийгшүүлэгч хэрэглэх нь илүү тохиромжтой. 

Эсвэл чийгийг барьдаг бодисуудыг ч хэрэглэж болно. Харин дотроос нь авах арга хэмжээнд өдөрт тогтмол 4-8 стакан ус ууж байх. Ингэснээр уруул сэргэж чийгтэй болно, намар орой, өвөл тогтвортой уруулын будаг хэрэглэсний хэрэггүй. Түүний найрлага дахь зарим бодисууд уруулыг хатаадаг.

2.Уруулаа долоож, хазаж болохгүй

Ялангуяа хүйтний улиралд уруулаа шүлсдсээр түүнийг хатааж, үрчлээ суулгах нөхцөлийг бүрдүүлдэг. 

Уруулаа долоомоор санагдаад байвал өнгөгүй эмчилгээний зориулалттай өнгөлөгчөөр будаж хэвш.

3.Гуужуулах

Гөлгөр зөөлөн урууланд уруулын будаг сайн тогтдог. Ер нь ийм уруул будаггүй байсан ч сайхан харагддаг. 

Гадагш гарах болгондоо эмчилгээний гэсэн тодотголтой уруулын тосыг заавал түрхэж байгаарай. Хэрвээ та уруулаа байнга буддаг бол тэжээлийн будаг хэрэглэх юмуу эсвэл эмчилгээний өнгөлөгч дээрээсээ 10 минутын дараа будгаа түрхэж бай. 

Мөн долоо хоногт 1-2 удаа урууландаа цөцгий эсвэл зөгийн балаар маск тавьж байгаарай.

4. UV гэсэн нарны хамгаалалттайг нь хэрэглэ

Нарны хэт ягаан туяанд зөвхөн нүүрний арьс л хөгширдөггүй бас уруул ч нарны туяанд өнгөө алдаж, хүрээ нь бүдгэрдэг байна. Үүнээс болж жижиг үрчлээнүүд үүсдэг, үүнээс сэргийлэхийн тулд нарны хамгаалалтын тосыг хэрэглэх хэрэгтэй.

Ер нь бүсгүй танд л гэж хэлэхэд нарны хэт ягаан туяа таны гоо сайханд хамгийн их заналхийлэгч учраас та гоо сайхны бүтээгдэхүүнээ заавал нарны эсрэг гэснийг нь сонгохыг зөвлөмөөр байна.

Энэ бүхнийг мэдэхгүйгээр бүсгүйчүүд маань наснаасаа эрт хөгшрөх, өнгөө алдах гэх мэт зүйлс ажиглагддаг.

Эх сур:view.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.