Батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт, үнэлгээг хийж байна


Завхан:Тус аймгийн 24 сумын төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. Хяналт шалгалтыг 24 сумын ЗДТГ, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үр дүнг үнэлэн, заавар зөвлөмжөөр хангах зорилгоор хийж байна. Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон таван ажлын хэсэг 10 дугаар сарын 18-ний өдрөөс эхлэн хөдөөгийн 23 суманд ажиллаж байна. Энэхүү хяналт шалгалтыг аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2021 оны жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хийж байгаа. Ажлын хэсгийнхэн сумдын ЗДТГ, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хууль тогтоомж, тогтоол шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилт, архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт. Цар тахлын үед байгууллагуудын урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, зохион байгуулалтын талаар батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ. Мөн байгууллага бүр дээр сайн туршлага, шинэлэг ажил, ололт, дутагдлыг нь хэлэлцэнэ. Цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар заавар, зөвлөмж өгч ажиллана. Мөн сумын төрийн албан хаагчдад хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн төлөвлөлт, тайлагналтын чиглэлээр сургалтыг зохион байгуулж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авна. Энэхүү хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг боловсруулан сумдад хүргэх юм гэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.