Мал зүйчид зохиомол хээлтүүлгийн дадлагыг хийжээ


Завхан: Тус аймгийн 24 сумын мал зүйчид бог, бод малын ангилагч-шинжээчээр мэргэшжээ. Бэлчээрийн малын ашиг шимийг богино хугацаанд сайжруулахын тулд тухайн бүс нутагт зохицсон үүлдэр, омгийн стандартын шаардлага хангасан хээлтэгч, хээлтүүлэгчийг үржилд ашигладаг. Энэ ажлын үндсэн суурь нь малын үзлэг, ангилалт байдаг. Тиймээс аймгийн 24 сумын мал зүйчдийг бог, бод малын ангилагч-шинжээчээр мэргэшүүлж сургалтад хамруулаад буй. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр ХААИС-тай хамтран мал зүйчдийг бог, бод малын ангилагч-шинжээчээр мэргэшүүлэх цогц сургалт амжилттай боллоо. Энэхүү цогц сургалтыг 14 хоногийн хугацаатай зохион байгуулж, онол, практик хосолсон хэлбэрээр явууллаа. Сургалтад хамрагдсан мал зүйчид дадлагаа Эрдэнэхайрхан суманд таван төрлийн цөм сүрэг дээр хийлээ. Зохиомол хээлтүүлгийн дадлагыг хийснээр мал зүйчид олон талын мэдлэг, мэдээлэлтэй болоод байна. Манай аймагт мал зүйч мэргэжилтэн дутагдалтай байдаг. Тиймээс ХААИС-тай хамтран мал зүйчдийг бэлтгэхэд анхаарч ажиллана. Ингэснээр орон нутагт мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах юм. Мал аж ахуйн үржлийн чанарыг сайжруулахад орчин үеийн шинэлэг арга барилуудыг ашиглах шаардлагатай. Энэ удаагийн сургалтын үеэр мал зүйчид орчин үеийн шинэлэг арга барилуудыг дадлагаар суралцсан нь үр дүнтэй болсныг сургалтыг зохион байгуулсан багш нар онцолж байсан гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.