Байт харвааны төлөөллийг Нийслэлийн ИТХ-ын дарга хүлээн авч уулзав


Өнөөдөр /2021.10.19/ Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Монголын байт харвааны холбоо /МБХХ/-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэболд тэргүүтэй тус холбооны төлөөллийг хүлээн авч уулзав. Энэ үеэр байт харвааны спортыг хөгжүүлэх, жилийн аль ч үед энэ спортоор хичээллэдэг тамирчид бэлтгэл хийх боломж бүхий зориулалтын заал, бэлтгэлийн төв бий болгохтой холбоотой дэд бүтцийг сайжруулах талаар ярилцэнн. Мөн МБХХ-ны газартай холбоотой үүсээд буй нөхцөл байдлыг холбооны удирдлагууд танилцуулж, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд хандсан юм. Энэхүү 60 гаруй жилийн түүхтэй Монголын байт харвааны спортоор манай тамирчид тив, дэлхий, олимпын наадамд амжилт үзүүлж ирсэн бөгөөд Монголын спортын топ төрөлд багтдаг юм. 2018 онд олон улсын стандартад нийцсэн Байт харвааны “360” талбайг барьж, ашиглалтад оруулсан бөгөөд энэ нь монголчуудын үндсэн спортын хөгжилд нэг шинэ алхам болж байв. МБХХ-ны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэболд “Олимпын наадам болон тив, дэлхийн гол тэмцээнүүд холын зайд буюу 70 метрт явагддаг. Иймээс шигшээ багийн тамирчид тухтай орчинд тогтмол бэлтгэл хийх боломжийг бүрдүүлэх үүднээс орчин үеийн стандартад нийцсэн бэлтгэлийн төв байгуулах шаардлагатай” гэдгийг онцлов. Мөн байт харвааг бүх нийтийн спорт болгон хөгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг онцолж байсан юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.