“Борнуур”, “Хөсөг трейд” ХК-иуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлав


Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Борнуур” ХК-ийн ТУЗ тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг энэ оны 11 дүгээр сарын 26-нд зохион байгуулахаар шийдвэрлээд байна. Хурлаар: Компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, Ногдол ашиг тараахгүй байх тухай ТУЗ-ийн шийдвэр, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө биелэлтийг хэлэлцэн баталж, ТУЗ-ийн гишүүдийг сонгох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mse.mn/mn/conf/2136 авна уу. “Хөсөг трейд” ХК-ийн хувьд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг мөн энэ оны 11 дүгээр сарын 6-нд хийхээр болоод байна. Хурлаар: Компанийн ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийг дуусгавар болгож, шинээр томилох, Компанийн 2021 оны хагас жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах талаар Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mse.mn/mn/conf/2135 авна уу.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.