Нэхий 1000 төгрөгийн үнэтэй байна


Мэдээллийн “Малчин лавлах-109” төвийн мэдээллээр нийслэлийн “Хүчит шонхор” захад ямааны мах кг нь ястай нь 8000-8300 төгрөг, цул нь 9600-9800 төгрөгийн үнэтэй байна. Бөөний буюу малчдаас авах үнэ кг нь 6000-6800 төгрөг, хонины мах кг нь бөөний үнээр 6500-7300 төгрөг, жижиглэнгийн буюу лангуун дээрх үнэ ястай, цулаар ангилан 8500-9800 төгрөг байна. Үхрийн мах бөөний үнээр кг нь 7000-9400 төгрөг, жижиглэнгээр 10.000-14.000 төгрөгийн үнэтэй байна. Адууны мах кг нь бөөний үнэ 5300-6800 төгрөг, жижиглэнгээр 8300-9500 төгрөг байна. Түүхий эдийн үнэ ханш “Эмээлт” захад: ямааны арьс 6000 төгрөг, өлөн 300 төгрөг, ноолуур кг нь 105.000 төгрөг, нэхий 1000 төгрөг, өлөн 4000 төгрөг, хонины ноос кг нь 1000-1500 төгрөг, үхрийн шир 8000 төгрөг, үйлдвэрийн шир 16.000 төгрөг, адууны шир сүүлтэйгээ 8000 төгрөг, дэл кг нь 4000 төгрөгийн үнэтэй байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.