Гэр хорооллын айл өрхүүдэд шахмал түлш нийлүүлж эхэллээ


Өвөрхангай: “Баянтээг түлш” ОНӨХХК-ний үйлдвэрлэсэн шахмал түлшийг Арвайхээр сумын айл өрхүүдэд нийлүүлж эхэллээ. Эхний ээлжинд 2 дугаар багийн айл өрхүүдэд нийлүүлэх бөгөөд тодорхой үр дүнг харах үүднээс нэг багийг сонгоод байгаагаа удирдлагууд хэлэв. Тус баг 700 орчим өрх айлтай аж. “Эрчим хүчний яамнаас техник, эдийн засгийн үндэслэлийг баталж, эрүүл ахуйн шаардлага хангасан түлш учраас хэрэглээнд нэвтрүүлэхийг зөвшөөрсөн. Иймд тухайн багийн айл өрхүүдэд шахмал түлшийг нийлүүлж, сургалт, сурталчилгаа явуулж, аюулгүй байдлын зөвлөгөө өгөх үүрэг, чиглэлийг Арвайхээр сумын Ажлын хэсэгт өглөө” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж мэдээллээ. Баянтээгийн уурхайг түшиглэсэн шахмал түлшний үйлдвэрийг 1.4 тэрбум төгрөгийн өртгөөр байгуулсан бөгөөд цагт 30 тонн, өдөрт 300 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай ч энэ жилийн хувьд 1000 тонн түлш үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна. Одоогоор Арвайхээр сум дахь агуулахад 300 тонн шахмал түлшийг нөөцлөөд байгаа аж.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.