Л.Энх-Амгалан: УОК-оос эрсдэлгүй гэж үзвэл 2-3 настай хүүхдийг ирэх сараас цэцэрлэгт авна


Хуульд заасан эрхийнхээ хүрээнд 2-3 настай хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжоо эдэлж чадахгүй байгаа талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас тодруулав. УОК-ын үнэлгээгээр эрсдэлгүй гэж үзвэл ирэх сараас 2-3 насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах нөхцөл бүрдэнэ гэдгийг тэрбээр онцоллоо. Тэрбээр, "Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар, 2-5 насны хүүхдийг СӨБ буюу цэцэрлэгт хамруулах ёстой. Энэ жилийн хувьд 4, 5 настай хүүхдийг цэцэрлэгт авсан. Харин 2,3 настай хүүхдийг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж түр цэцэрлэгт аваагүй байгаа. Есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн сургалт эхэлснээс хойш халдвар авсан хүмүүсинй дунд эзлэх хүүхдийн өвчлөл нэмэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, анх нийт өвчлөлийн 20 хувьд нь хүүхэд байсан бол одоо 18 хувь болж тодорхой хэмжээнд багасаж байгаа юм. Нөгөөтээгүүр, 0-11 насны хүүхдийг улирлын томуугийн вакцинд хамруулж байгаа. Саяхан авсан мэдээгээр, 2-3 насны хүүхдийн 90 хувь нь томуугийн вакцин хийлгэсэн байна. УОК-оос эрсдэлийн үнэлгээ гаргана. Хэрэв эрсдэлгүй гэсэн үнэлгээ гарвал магадгүй, 11 дүгээр сарын 1-нээс 2-3 насны хүүхдийг цэцэрлэгт авах ажил орон даяар өрнөх нөхцөл бүрдэнэ" хэмээв. Ташрамд дурдахад, улсын хэмжээнд намар 42 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлдэг ч хавар 10 мянга нь төгсдөг байна. Өөрөөр хэлбэл, 2 настай дөрвөн хүүхэд тутмын нэг нь 3 насны ангид дэвшиж байгаа статистик мэдээ гарчээ
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.