БНХАУ-д хүүхдүүдэд хэт их хичээлийн дарамт үзүүлэхийг хориглох хуулийн төслийг хэлэлцэж байна


БНХАУ-ын хууль тогтоогчид эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхэддээ хэт их хичээлийн дарамт үзүүлэхийг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тодруулбал, Гэр бүлийн боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг тус улсын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын /БХАТИХ/ Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр өнөөдөр өргөн мэдүүлжээ. Түүнчлэн сургуулийн насны насанд хүрээгүй хүүхдүүдийн эцэг эх болон асран хамгаалагчид хүүхдийн сурах, амрах, тоглож наадах, биеийн тамирын идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх цагийг зөв зохицуулах шаардлагатайг уг хуулийн төсөлд тусгасан байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.