“Старт-Ап” хөтөлбөрийн эхний шатаас зургаан төслийг шалгаруулжээ


Өвөрхангай : Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас залуучуудын гарааны бизнесийг дэмжих “Старт-Ап” хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлдэг. Энэ жилийн анхны шалгаруулалтыг “Хөгжлийн шийдэл” төрийн бус байгууллагатай хамтран энэ сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгууллаа. Хөтөлбөрт 15-34 насны залуусаас бүрдсэн 18 баг оролцож, орон нутгийн онцлогийг тодорхойлсон шинэ технологи, инновац бүхий төсөл өгснөөс барилгын материалын үйлдвэрлэл, аялал жуулчлал, ноос ноолуурын цэвэрлэгээ, модон эдлэлийн үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр зургаан төслийг шалгаруулсан байна. Шалгарсан багууд дараагийн шатанд өрсөлдөх бөгөөд шилдгээр шалгарсан нэг баг 10 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг авах бол хоёр багт улсын уралдаанд оролцох эрхийг олгох аж.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.