Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцав


Баянхонгор :Улсын онцгой комиссоос аймаг орон нутгийн өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангуулах зорилгоор шуурхай бүлэг томилон "Эрсдэлийн үнэлээ"-г тодорхойлж байна. Энэ хүрээнд 10 дугаар сарын 18-нд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсууриар ахлуулсан ажлын баг Баянхонгор аймагт ажиллаж, хөдөө аж ахуй болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, ковидын нөхцөл байдалтай танилцаж анхаарах асуудлаар чиглэл өглөө. Баянхонгор аймагт 3.3 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоолол байна. Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлтийн тухайд малчид 67 хувь, сум орон нутаг 55.3 хувийн нөөцийг бүрдүүлээд байгаа бол БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгаас нөөц бүрдүүлэлтээ хийхээр зэхжээ. Ган зудын аюулд нэрвэгдсэн ч эрсдэлийг тооцоолон орон нутаг малчидтайгаа бодлогоо нэгтгэн мал махаа дөрвөн чиглэлээр эдийн засгийн эргэлтэд оруулснаар Баянхонгорынхны нийт хадгаламж өмнөх оны мөн үеэс 4 тэрбум төгрөгөөс өссөн зэрэг үзүүлэлтийг Улсын онцгой комиссын ажлын багаас сайшааж байлаа. Цаашдаа бэлчээрт зохистой мал сүрэгтэй байх, чанарлаг, таваарлаг байх тал дээр бүтээлч санаачилгатай байдлаа алдахгүй ажиллахыг зөвлөсөн юм. Энэ үеэр Засаг дарга Д.Мөнхсайхан цаашид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ногоон байгууламжаа үр ашигтай нэмэгдүүлэх төлөвлөгөө, орон нутагтаа үйлдвэрлэж болох экологийн цэвэр бүтээгдэхүүнийг гадны улс оронд нийлүүлэх төслийн тухайд товч танилцуулсан. Уулзалтын төгсгөлд аймгийн удирдлагууд, 2021 оны нэгдүгээр сарын цочир хүйтрэлтийн улмаас хорогдсон малын сэг зэм устгалын ажлын 261 сая төгрөгийг олгуулах, аваарын нөөц дизель генератортай болох зэрэг хэд хэдэн хүсэлтийг тус ажлын багийнханд тавьж УОК-т уламжилж өгөхийг хүслээ. УОК-оос томилсон ажлын баг орон нутгаас гаргасан саналуудыг холбогдох яамд газарт хүргэхээ мэдэгдэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.