Сагсан бөмбөгийн талбайг ашиглалтад орууллаа


ХААН банк 30 жилийн ой, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсын 21 аймаг, хоёр дүүрэгт сагсан бөмбөгийн талбайг барьж байгуулж байна. Энэ хүрээнд Баянхонгор аймаг дахь ХААН банк "Оготнотой булаг" төслийн спортын бүсэд тус талбайг барьж ашиглалтад орууллаа. Сагсан бөмбөгийн талбайн нээлтэд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Э.Энхбат, Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл, ХААН банкны Баянхонгор салбарын захирал Б.Төмөрбаатар, аймгийн Биеийн тамир спортын хорооны дарга Б.Оюунбаатар, тус хорооны сагсан бөмбөгийн дасгалжуулагч Д.Арцад, тус төрлийг сонирхон хичээллэдэг тамирчид оролцов. Баянхонгор аймаг багийн спортыг дэмжих бодлого барьж байгаа бөгөөд Оготнотой булаг орчмын тус бүсэд олон төрөлт спортын талбайг барьж байгуулж байгаа аж.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.