Өвөр Монголд “COVID-19” халдварын долоон тохиолдол илэрчээ


БНХАУ-ын хойд нутгийн Өвөр Монголын өөртөө засах оронд даваа гаргийн өглөөний 07 цагаас өнөө өглөөний 10 цагийн хооронд “COVID-19”-өөр дотоодод халдварласан долоон тохиолдол илэрчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын тав нь Алшаа аймгийн Эзнээ хошуунд, хоёр нь Шилийн гол аймгийн Эрээн хотод бүртгэгдсэн гэж Өвөр Монголын Эрүүл мэндийн хорооноос мэдээлсэн байна. Эзнээ хошуунд халдвар авсан нь тогтоогдсон таван хүний хувьд зоогийн газарт ажилладаг бөгөөд Шэньси мужид батлагдсан хоёр тохиолдлын ойрын хавьтал юм. Харин Эрээнд илэрсэн хоёр тохиолдол нь тус хотод саяхан илэрсэн тохиолдлуудтай ойрын хавьтал болсон хүмүүстэй нэг байранд амьдардаг байна. Өнөө өглөөний 10 цагийн байдлаар, Өвөр Монголд дотоодод халдварласан есөн тохиолдол эмчлүүлж байгаа бөгөөд тэдэнтэй ойр байсан бүх хүнийг тусгаарлан эмнэлгийн хяналтад оруулжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.