Өвөлжилтийн эрсдэлийн үнэлгээ хийх ажлын баг Өвөрхангайд ажиллав


Улсын Онцгой комиссоос өвөлжилт хүндэрдэг аймгуудад ажиллаж, эрсдэлийн үнэлгээ хийх зорилго бүхий Шуурхай бүлгийг байгуулсан. Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсууриар ахлуулсан ажлын баг Өвөрхангай аймагт ажиллаж, хөдөө аж ахуй болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил, мал, мах бэлтгэл, ковидын нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр аймгаас хэд хэдэн санал хүсэлтийг уламжлав. Атаршсан газар тариалангийн талбайг эдийн засгийн эргэлтэд оруулсантай холбоотойгоор трактор, тоног төхөөрөмжийн дутагдалтай байгааг, зарим сумын Эрүүл мэндийн төвүүд түргэн тусламжийн машинаа сэлбэх шаардлагатай байгааг дуулгалаа. Ажлын багийнхан аймгийн Ноосны үйлдвэр, шинээр барьж буй Арьс ширний үйлдвэрийн явц, тус үйлдвэрийн нэрийн барааны дэлгүүрийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын чиг хөгжлийн талаар санал солилцлоо. Ажлын багийн бүрэлдэхүүнд ЭМЯ, ХНХЯ, ОБЕГ, МЭЕГ-ын мэргэжилтнүүд явна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.