Япон БНАСАУ-д эсэргүүцлээ илэрхийлжээ


Япон тэнгис рүү хоёр баллистик пуужин харвасантай холбогдуулан Японы Засгийн газар БНАСАУ-д эсэргүүцлээ илэрхийлжээ. “Ийм пуужин харвах нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчиж байна. Энэ бол туйлын харамсалтай . Үүнтэй холбогдуулан бид дипломат шугамаар эсэргүүцлээ илэрхийлсэн" гэж тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ишозаки Ёшихико Ишозаки мэдэгдсэн байна. БНАСАУ пуужин харвасантай холбогдуулан Японы Ерөнхий сайдын хэрэг эрхлэх газрын дэргэдэх хямралын штабыг хуралдуулжээ. Түүнчлэн цэргийн шинжээчид БНАСАУ-ын пуужингийн туршилтын талаарх одоо байгаа мэдээлэлд дүн шинжилгээ хийж байна гэж тус улсын Ерөнхий сайд Кишида Фүмио өмнө нь мэдээлсэн юм. БНСУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдэгдлээс эш татан “Үоnhap” агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын туршсан ойрын зайн тусгалтай баллистик пуужингууд 430-450 км нисэхдээ хамгийн дээд тал 60 км-ийн өндөр хүрчээ. БНАСАУ-ын харвасан пуужингууд шумбагч онгоцны баллистик пуужин гэж БНСУ-ын цэргийнхэн үзэж байгаа аж. БНАСАУ мягмар гаргийн өглөө Япон тэнгис рүү пуужин харвасан тухай БНСУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хороо мэдээлсэн юм. Пуужингуудыг Хамгён-Намдо мужийн Синпо хот орчмоос харважээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.