Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Ватиканы Элчин сайдтай уулзав


Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Ватикан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Альфред Ксеребийг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр дэд сайд Б.Мөнхжин Монгол, Ватиканы найрсаг харилцаа соёл, хүмүүнлэгийн салбарт идэвхтэй өрнөж буйг тэмдэглээд цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Элчин сайд Альфред Ксереб Ватикан Улс Монгол Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгдөгийг онцлоод ирэх 2022 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэх хүрээнд тодорхой арга хэмжээг хамтран зохион байгуулах санал дэвшүүлэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.