Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийг сайжруулахыг шаардлаа


Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын урвуулан ашигласан этгээдэд хариуцлага тооцдог хуулийн заалтыг сайжруулахыг иргэн О.Отгонтөгс ХЗДХ-ийн сайдаас шаардлаа. Уг заалтад эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан бол 40 сая төгрөгөөр торгохоор заасан. Улсад хэдэн төгрөгийн хохирол учруулснаас үл хамааран 40 сая төгрөгөөр торгож байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг гарахад нөлөөлж байна хэмээн О.Отгонтөгс мэдээллийнхээ эхэнд онцлов. Мөн тэрбээр, “Хариуцлагатай өндөр албан тушаалд мэдлэг, боловсролгүй хүн очиж улсад хохирол учруулж байна. Тиймээс хуулийн хүрээнд хүлээлгэх ялын хэмжээг нэмэх ёстой. Сүүлийн үед яг иргэдийн зохион байгуулах шударга ёсны төлөөх жагсаал, цуглаанд ирэх хүнгүй боллоо. Бүгд хэн нэгний ашиг хонжоо хайсан, лоббидсон тэмцлийн араас явсаар итгэхээ больсон. Өөрчлөлт гэдэг бол жагсаал цуглаан, тэмцэл хавтгайрах, шантааж хийхийг хэлэхгүй” гэлээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.