УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат суулт зарлаад буй С.Жавхлантай уулзлаа


Д.Сүхбаатарын талбайд дөрөв дэх өдрөө суулт зарлаад буй УИХ-ын гишүүн асан, МУГЖ С.Жавхлантай УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр уулзлаа. Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж үзэл бодлоо илэрхийлж байгаа түүний үйл хэргийг дэмжиж буйгаа илэрхийлээд, УИХ-ын Хүний эрхийн дэд хороог хуралдуулах хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн талаар мэдээлэл өгөв. Тэрбээр мөн "Төв талбайн баруун талд найм дахь өдрөө өлсгөлөн зарлаад буй иргэн н.Чинбаттай уулзлаа. Биеийн байдал нь таагүй байгаа тул эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн байна. Монгол хүний амь нас хамгийн эрхэм байх ёстой. Шөнөдөө хүйтэн хонож байна. Энэ асуудлаар Хүний эрхийн дэд хороог хуралдуулж сонсгол хийх шаардлагатай. Эрх бүхий албан тушаалтнууд хариу өгөхийг хүлээж байна" хэмээв. УИХ-ын гишүүн асан, МУГЖ С.Жавхлан, суултыг нь дэмжиж хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, УИХ, Засгийн газраас хариуцлага нэхэж огцрох шаардлагыг уламжилж өгөхийг хүслээ. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг суултад нэгдэхийг уриалав. Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн асан, МУГЖ С.Жавхлан эрх баригчдын буруутай үйл ажиллагаанаас нийгэм, эдийн засгийн нөхцөл хүндэрч байгааг шүүмжилж, тэднээс хариуцлага нэхэн огцрохыг шаардаж энэ сарын 16-наас Д.Сүхбаатарын талбайд "Монголоо аваръя" суултыг эхлүүлсэн юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.