Мьянмарын цэргийнхэн 5000 гаруй хүнийг суллахаа мэдэгджээ


Мьянмарын цэргийнхэн энэ оны хоёрдугаар сард гарсан цэргийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаалын үеэр баривчлагдсан 5600 хүнийг суллана гэдгээ даваа гарагт мэдэгдлээ. Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо /АСЕАН/ Мьянмарын цэргийн хунтын удирдагчийг улс орондоо үүсээд буй хямралыг намжаах амлалтаа биелүүлээгүй хэмээн үзэж, дээд хэмжээний уулзалтад урихгүй байхаар шийдвэрлэснээс хэдхэн хоногийн дараа энэхүү мэдэгдэл гарч байна. Мьянмарын төрийн мэдлийн телевизийн мэдээлснээр, цэргийнхэн засгийн эрхийг авснаас хойш цэргийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаалд оролцсоныхоо улмаас баривчлагдсан 5600 хүнийг суллана. Даваа гаргийн оройноос эхний хүмүүсийг суллаж эхэлсэн ч нийт хоригдлыг хэдий хугацаанд суллах нь одоогоор тодорхойгүй байна. Улс төрийн хоригдлуудад тусламж үзүүлэх холбооны мэдээллээр, эмнэлгийн ажилтнууд, улстөрчид, сэтгүүлчид, жагсагчид зэрэг нийт 7300 гаруй хүн хоригдож байгаа аж. Олон улсын зүгээс эсэргүүцлийн жагсаалын үеэр баривчлагдсан иргэдийг суллахыг уриалсаар ирсэн юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.