“Кореафарм” ХХК амны хаалт 10 мянган ширхэгийг хандивлав


Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед “Кореафарм” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 10 мянган амны хаалтыг ЭМЯ-нд хандивлалаа. Тус компани нь эм, эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмжийг хангахаар 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Уг үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Korea senior care ТББ-ын дарга Ким Кирок, Мүн Kёнги болон аймгийн иргэдийн хурлын гишүүн Ким Вон Ки, Кореафарм ХХК захирал Бурмаа нар оролцлоо. Коронавируст халдварын цар тахлыг даван туулахад хариу арга хэмжээг бэхжүүлэхэд цаашдаа хамтран ажиллана гэдгийг энэ үеэр хэлж байв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.