Хаягдал усыг дахин боловсруулах төслийн талаар танилцуулна


Ус цэвэршүүлэх үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж буй Монголын Мянганы Сорилтын сан (МСС)-гаас усны талаар цуврал уулзалт зохион байгуулж байна. Олон нийтэд усны талаарх боловсрол олгож, хэрэглээний соёлыг түгээх зорилготой “Усны тухай ярилцья-2” ээлжит уулзалтыг маргааш хэвлэл, мэдээллийн төлөөлөл болон салбарын мэргэжилтнүүдийн дунд явуулахаар төлөвлөжээ. Уулзалтаар Монголын Мянганы Сорилтын сан, Мянганы Сорилтын корпорац болон Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлж, Монгол Улсын Усны салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, саналаа хуваалцах аж. Тодруулбал, уулзалтаар үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг бууруулах хэрэгцээ шаардлага манай өнөөгийн нийгэмд тулгарч буйг хэлэлцэнэ. Энэ хүрээнд хаягдал усыг дахин боловсруулах төсөл, үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх талаар ярилцах юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.