“Cэнтрал Экспресс Си Ви Эс” IPO хийж нээлттэй хувьцаат компани болно


Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Cэнтрал Экспресс Си Ви Эс” компани нээлттэй ХК болохоор IPO хийж байна. Тодруулбал, тус команийн нийт гаргасан хувьцааны 15 хувь буюу 119.9 сая ширхэг хувьцааг үнэт цаасны бүртгэлийн III ангилалд бүртгэснийг СЗХ-ны энэ оны 10 дугаар сарын 13-ны 430 тоот тогтоолоор нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрөөд байна. Тус компани олон нийтэд арилжих хувьцааныхаа: 50 хувь буюу 59.9 сая ширхгийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн 50 хувь буюу 59,983,030 ширхгийг тогтоосон үнийн аргаар буюу нэгж үнийг 208 төгрөгөөр санал болгон худалдаж, нийт 24,952,940,480 төгрөг татан төвлөрүүлэхээр болжээ. Татсан хөрөнгийг шинэ дэлгүүрийн хөрөнгө оруулалт, түгээлтийн төв болон хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн сайжруулалтад зарцуулахаар төлөвлөж байгааг үнэт цаасны танилцуулгад дурдсан байна. Мөн анхдагч зах зээлийн арилжааны эрэлт нь нийлүүлэлтээс давсан тохиолдолд 17,994,909 ширхэг буюу 3,742,941,072 төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааг нэмэлтээр санал болгон худалдах боломжтой юм. Энэхүү хувьцааны үндсэн андеррайтераар “Голомт Капитал ҮЦК”, туслах андеррайтераар "Апекс капитал ҮЦК" ХХК ажиллаж, аудитын үйлчилгээг “БДО Аудит”, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг "Гэрэгэ эстимэйт", хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “Батбаяр энд Партнерс ” ХХН тус тус үзүүлж байна. Үнэт цаасны танилцуулгыг http://mse.mn/uploads/ipo/%D2%AE%D0%BD%D1%8D%D1%82%20%D1%86%D0%B0%D0%B0%D1%81%D0%BD%D1%8B%20%D1%82%D0%B0%D0%BD%D0%B8%D0%BB%D1%86%D1%83%D1%83%D0%BB%D0%B3%D0%B0.pdf үзнэ үү.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.