Тайландын баг тамирчид Улаанбаатарт ирлээ


Ази тивийн 23 хүртэлх насны хөлбөмбөгийн аварга шалгаруулах /АШТ/-ий урьдчилсан шатны "J" хэсгийн тоглолтод өрсөлдөх Тайландын шигшээ баг өчигдөр үдэш Улаанбаатар хотноо ирлээ. Урьдчилсан шатны тэмцээнд оролцохоор Тайландын 32 хүний бүрэлдэхүүнтэй шигшээ баг Хөшигийн хөндий дэх Олон улсын “Чингис Хаан” нисэх онгоцны буудалд буусан байна. Тайландын баг тамирчид Төв аймаг дахь Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны шигшээ багуудын бэлтгэлийн төвд байрлаж бэлтгэлээ базаах юм. Тэд энэ сарын 25-нд хамгийн түрүүнд Монголын шигшээ багтай нутгийнх нь дэвжээнд тоглох хуваартай.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.