Монгол, АНУ-ын их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарахыг хүсэв


Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайд Ө.Батбаярыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны Боловсрол, шинжлэх ухааны салбарыг холбогч гүүр болж ажиллахыг хүсээд хамтын ажиллагааны хэд хэдэн саналыг тавив. -Их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх -Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт туссан “XXI зууны Монгол залуу-2100” хөтөлбөр, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн зорилтын хүрээнд гадаад улс орнуудад бакалавр, магистр, докторын түвшинд оюутан суралцуулахад дэмжлэг үзүүлж, Засгийн газар хоорондын хэлэлцээрээр сургахад анхаарах -Монгол Улсад Шинжлэх ухааны паркийн суурь дэд бүтцийг хөгжүүлэхэд АНУ-ын туршлагаас судлах, хамтран ажиллах, техникийн хамтын ажиллагааны туслалцаа авах -Хараа болон сонсголын бэрхшээлтэй хүүхдэд эзэмшүүлж буй сургалтын арга зүйгээс суралцах, багш урих, хөтөлбөр сайжруулахад хамтран ажиллах (Эрт оролцооны хөтөлбөр, Perkins school). -АНУ-ын санхүүжилттэй хэрэгжүүлж буй Ирээдүйн Манлайлагчдын Хөтөлбөр (FLEX)-ийг үргэлжлүүлэх, сурагчдын тоог нэмэх зэрэг ажилд хүчин чармайлт гаргаж ажиллахыг Элчин сайд Ө.Батбаяраас хүслээ. Өнөөдрийн байдлаар, АНУ-д 2972 монгол оюутан суралцаж буй юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.