Израил, Энэтхэг чөлөөт худалдааны хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ


Израил, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд нар даваа гарагт Йерусалим хотноо уулзаж, хоёр орны хоорондын чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Израилын Гадаад хэргийн сайд Яир Лапид, тус улсад айлчилж буй Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субрахманьям Жайшанкар нар чөлөөт худалдааны бүсийн талаарх хэлэлцээгээ сэргээхээр тохиролцсон талаар Я.Лапитын ажлын албанаас мэдээлээд, энэхүү хэлэлцээрийг 2022 оны дунд үе гэхэд байгуулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Гадаад хэргийн сайд нар хоёр орны коронавирусний вакцинжуулалтын гэрчилгээг харилцан зөвшөөрөх, ус, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ. “Энэтхэг улсыг бид олон жилийн турш чухал холбоотон хэмээн үзэж ирсэн” гэж Я.Лапид онцлон хэлсэн байна. Израилд ням гарагт хүрэлцэн ирсэн С.Жайшанкар мөн Ерөнхийлөгч Исаак Херзогт бараалхсан бөгөөд “Хөх туг” олон улсын агаарын хүчний сургуулилалтыг үзэж сонирхохоор төлөвлөжээ. Израилд ням гаргаас эхэлсэн энэхүү сургуулилалт нь хоёр долоо хоног үргэлжилнэ. Мөн С.Жайшанкар Израилын бизнес эрхлэгчидтэй уулзаж, хоёр орны худалдааны харилцааг бэхжүүлэхийг уриалжээ. Хоёр орон дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоо ирэх долоо хоногт тэмдэглэнэ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.