Жилийн хугацаанд 8.2 сая ам метр талбайг ариутгажээ


МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар дүүрэг бүрийн аж ахуйн нэгжүүдэд голомтын ариутгал, халдваргүйтгэл хийх ажиллагаанд хяналт тавьж байна. Тодруулбал, айл өрх, ажлын байр, тусгаарлалтын байрны зориулалтаар ажиллаж байсан байр, цогцос хадгалах байр, чандарлах төвүүд зэрэг бүх газарт голомтын халдваргүйтгэл хийж байгаа аж. Ноднин аравдугаар сарын 18-наас энэ сарын 18-ны хооронд нэг жилийн хугацаанд 11 мянга гаруй цэг, байршилд, 8.2 сая ам метр талбайд голомтын ариутгал хийжээ. СБД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.Отгонбор, “Халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагууд хийж байгаа. Нэг багт бага эмч, ариутгагч, жолооч байдаг бөгөөд бүрэн техник хэрэгсэлтэйгээр ажилладаг. Эдгээр багийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд бид хяналт тавин ажилладаг юм. Нэг дүүрэгт 4-5 эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч ажиллаж байна. Халдварын тохиолдол батлагдаж, Улсын онцгой комисст мэдээлэл нэгтгэгдэн, голомтын халдваргүйтгэл хийх маршрутын дагуу эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар хариуцсан дүүрэгтээ хяналт тавин ажилладаг. Халдваргүйтгэл хийж байгаа байгууллагуудыг хүний нөөц, техник хэрэгсэл, ариутгалын бодисын нөөц зэргийг харгалзан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сонгон шалгаруулсан” гэлээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.