Н.Тавинбэх: Сэргээгдэх эрчим хүчний хэмжээг 2030 онд 30 хувьд хүргэнэ


"Бүс ба зам" санаачилгын хүрээнд БНХАУ-ын Чиндао хотноо энэ сарын 18-19-нд “Илүү ногоон, илүү хүртээмжтэй ирээдүйн эрчим хүч рүү хамтдаа тэмүүлье” эрчим хүчний сайд нарын II бага хурал болж байна. Тус хуралд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх цахимаар оролцож үг хэллээ. Тэрбээр, "Монгол Улс “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг баталсан бөгөөд энэ хүрээнд хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицоход чиглэсэн томоохон зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Манай улсын нийт эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2030 онд 30 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа" хэмээн мэдэгдэв. Уг зорилтод хүрэхийн тулд Монгол Улс хөрш орнуудтай харилцан бие биенээ нөхсөн хамтын ажиллагааг дэмжих замаар хил дамнасан цахилгаан дамжуулах агаарын шугам, байгалийн хий дамжуулах хоолой зэрэг дэд бүтцийн төслийг хамтран хэрэгжүүлэх боломжтойг тодотгов. Мөн Зүүн хойд Азийн орнуудын цахилгаан, эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхэд бүсийн хэмжээнд хил дамнасан эрчим хүчний холболтыг хөгжүүлэх шаардлага байгааг тэмдэглэв. Түүнчлэн говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг бүс нутгийн орнуудтай хамтран ашиглах зэргээр “Бүс ба зам”-ын хүрээнд хамтран ажиллах боломжтойг илэрхийллээ. Энэ удаагийн Сайд нарын бага хурлаар “Бүс ба Зам – эрчим хүчний түншлэл”-ийн ажиллах горимыг баталж, “Ногоон эрчим хүчний хамтын ажиллагааны тухай Чиндаогийн санаачилга”-ыг албан ёсоор дэвшүүлсэн болно.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.