Латвид хатуу хөл хорио тогтооно


“Ковид-19”-ийн тархалтыг хязгаарлах зорилгоор 10 дугаар сарын 21-нээс 11 дүгээр сарын 15 хүртэл Латви улсад хатуу хөл хорио тогтоохоор болсныг тус улсын Ерөнхий сайд Кришьянис Кариньш даваа гаргийн орой мэдэгджээ. Халдварын шинэ тохиолдлын тоогоор Латви улс Европын Холбооны /ЕХ/ орнуудын дунд Румыний дараа хоёрдугаарт орж байгаа аж. Тус улсад 10 дугаар сарын 10-ныг хүртэлх хоёр долоо хоногийн хугацаанд 10 мянган хүн тутамд 864 шинэ тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн шинэ тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногт 49 хувиар өссөн байна. Өнгөрсөн долоо хоногт Латвийн Ерөнхийлөгч Эгилс Левитээс коронавирус илэрсэн юм. Өмнө нь тэрбээр Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистётой уулзсан бөгөөд Саули Ниинистё эмч нарын зөвлөснөөр хоёр долоо хоногийн турш өөрийгөө тусгаарлахаар болжээ. "Манай эрүүл мэндийн тогтолцоо аюулд ороод байна" гэж Латвийн Ерөнхий сайд тусгайлан хуралдуулсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. "Нөхцөл байдал яагаад ийм байдалд хүрсэн нь олон хүнд ойлгомжгүй санагдаж болох ч үүний шалтгаан нь вакцинжуулалтын үйл явц зөв явагдаагүй явдал юм. Хэрэв бид ямар нэг зүйлийг эрс өөрчлөхгүй бол эмнэлгүүд зөвхөн коронавирусээр халдварласан өвчтөнүүд төдийгүй вакцин хийлгэсэн хүмүүст ч тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй болно" гэж Ерөнхий сайд хэлсэн байна. Одоогийн байдлаар Латвид насан хүрсэн хүн амын ердөө 54 хувь нь вакцин хийлгэжээ. ЕХ-ны орнуудад вакцинжуулалтын дундаж үзүүлэлт 74 хувьтай байгаа юм. Энэ сарын 21-нээс эхлэн тус улсад дэлгүүр, ресторан, сургууль, зугаа цэнгэлийн газруудыг хаана. Зөвхөн нэн хэрэгцээт бараа, үйлчилгээний газрууд ажиллах юм. Мөн 20:00-05:00 цагийн хооронд хөл хорих цаг тогтоох бөгөөд вакцин тариулсан эсэхээс үл хамааран бүх хүнд хөл хорих цаг үйлчлэх аж.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.