Хятадад дотоодод халдварласан есөн тохиолдол шинээр илэрчээ


Хятадын эх газарт даваа гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан есөн тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээлэв. Шинээр илэрсэн тохиолдлуудын тав нь Шэньси мужид, хоёр нь Өвөр Монголд бүртгэгдсэн бол Хунань, Нинся мужид тус тус нэг тохиолдол илэрсэн байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 16 тохиолдол зөөвөрлөгдөн ирсний тав нь Шанхай хотод, дөрөв нь Юньнань мужид, гурав нь Гуандун мужид, хоёр нь Хунань мужид, Фужянь, Ганьсу мужид тус тус нэг тохиолдол илэрчээ. Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээллээр, эх газрын гаднаас нэг сэжигтэй тохиолдол Шанхайд зөөвөрлөгдөн иржээ. Харин халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Даваа гаргийн байдлаар, Хятадын эх газарт халдварын 96571 тохиолдол илэрснээс 91421 өвчтөн эдгэрч, 4636 хүн нас барсан бол 514 хүн эмчлүүлж байна. Мөн Хонконгт 12299, Макаод 77, Тайваньд 16631 тохиолдол тус тус бүртгэгджээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.