Сүрьеэгийн үзлэгийг энэ сарын 18-наас эхлүүлүүллээ


Өмнөговь аймгийн зарим суманд сүрьеэгийн үзлэгийг энэ сарын 18-ны өдрөөс эхлэхээр төлөвлөж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар хамтран "Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад 15 сумын Засаг дарга, сумын Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд оролцсон байна. Оролцогч бүрт коронавирусний тест тавьж, халдвар хамгааллын дэглэм баримтлуулан, зай барьж оролцоог хангасан бөгөөд нийт 49 хүнийг хамруулжээ. Сургалтаар Эрүүл мэндийн сайдын А/30 тушаалыг танилцуулж, цаашид сүрьеэгийн эрт илрүүлгийг салбар дундын оролцоотойгоор хэрхэн зохион байгуулах, сорьц тээвэрлэлтийг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд арга зүйн дэмжлэг, мэдлэгийг өгчээ. Уг өвчнийг эрт илрүүлснээр бүрэн төгс эмчлэгдэх боломжтой юм. Өмнөговь аймагт 2019 онд сүрьеэгээр 30 хүн өвчилж байсан бол 2020 онд 26, 2021 оны эхний 9 сард 8 иргэн өвчилсөн байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.