Баруун сумдаа холбох авто замын ажил үргэлжилж байна


Өмнөговь аймгийн баруун бүсийн сумдаа холбох хатуу хучилттай замын ажил үргэлжилж байна. Тус аймгийн хөгжүүлэх "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд "Нутгийн зам" зорилтыг дэвшүүлсэн билээ. үүнийхээ хүрээнд 302 км хатуу хучилттай автозамын бүтээн байгуулалтыг үргэлжүүлж энэ онд 30км авто зам тавихаар төлөвлөсөн. Үүнээс 20км замыг энэ сарын 30-нд ашиглалтанд хүлээлгэн өгөх юм. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж байгаа уг бүтээн байгуулалтыг 2012 оноос эхэлсэн. 2013 онд 10 км, 2014 онд 13 км, 2015 онд 26 км-ээр нэмсэн байдаг. Замын бүтээн байгуулалт тухайн үед тогтоосон трассын дагуу үргэлжилж байгаа бөгөөд 2017 онд 25 км, 2019 онд 10 км, 2020 онд 10 километр замыг тавиад байгаа юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.