Нүүдлийн шувуудыг хамгаалъя өдөрлөг болов


Хэнтий аймгийн Биндэр суманд байрлах Хурхын шувуу бөгжлөлийн сууринд “Дэлхийн нүүдлийн шувууд ба байгаль хамгаалалд олон нийтийн оролцоо” өдөрлөг боллоо. Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг тохиолдуулсан уг өдөрлөгийг Зэрлэг амьтан судлах хамгаалах төв Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр орон нутгийн иргэд, удирдлагатай хамтран зохион байгуулав. Өдөрлөгт оролцсон Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри хэлэхдээ, “Жигүүртэн шувуудын орон болсон энэ сайхан нутгийг хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал” гэдгийг онцлон тэмдэглэлээ. Жил бүрийн хавар, намрын улиралд Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг олон улсад тэмдэглэдэг. Энэ өдрийг нүүдлийн шувуудад тулгамдаж буй идэш тэжээлийн хомсдол нөлөөлж буй хүчин зүйл, нөхцөл байдалд олон нийтийн анхаарлыг хандуулах, шувуу болон байгаль хамгаалах ажилд ард иргэдийг өргөнөөр татан оролцуулах зорилгоор тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг “Шувуу шиг дуулан, дүүлэн нис!” уриан дор тэмдэглэж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.