Нөөцийн мах бүрдүүлж, худалдан борлуулах аж ахуй нэгжүүдийг урьж байна


Өмнөговьт нөөцийн мах бүрдүүлж, худалдан борлуулах аж ахуйн нэгжийн төсөл сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлаж байна. Тус аймгийн төв Даланзадгад сумын 2022 оны хавар зуны улирлын хүн амын махны хэрэгцээг хангах, махны хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, үнийг тогтворжуулах зорилгоор мах нөөцөлдөг. Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд нийтдээ 200 тн махыг "Өнөд өвлөх трейд" ХХК, "Хан сайхан говь" ХХК, "Гүүд рүүт интертрейдинг" ХХК-иуд нөөцөлсөн. Тэд нөөцийн махаа 2-5 кг-аар савлаж нэг кг нь үхэр -8000, хонь -7000, ямаа- 6000 төгрөгийн үнэтэйгээр энэ оны хавар худалдаанд гаргаж байсан юм. Энэ нь махны үнийн хөөрөгдлийг зогсоох, үнийг тодорхой түвшинд барихад түлхэц болж байсан билээ. Дээрх төсөл сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд 11 дүгээр сарын 01-ний өдрийн 17:00 цагаас өмнө материалаа Нутгийн удирдлагын ордны 205 тоот өрөөнд ирүүлэхийг урьж байна. Тодруулах зүйлээ 7053-2393; 7053-2871 дугаарын утсаар лавлаж болох нь ээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.