4-өөс дээш ангийхан танхим, цахим хичээлийг хослуулж байна


Өмнөговь аймгийн зарим сумдад 4-өөс дээш ангийн хүүхдүүдийн хичээлийг танхимаар орж байна. Энэ сарын 18-аас эхлэн тус аймгийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумын 4-өөс дээш ангийн сурагчдын хичээлийг 5 хоног танхимаар, 9 хоног цахимаар орж байна. Харин 1-3 дугаар анги болон цэцэрлэгийн хүүхдүүд 100 хувь цахимаар хичээллэж байна. Аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Б.Батболд "Бусад аймгуудаас манай аймаг халдварын тархалтаараа өссөн дүнтэй байгаа. Иймд хүн ам олон буюу халдвар өндөр байгаа Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумын 4-өөс дээш ангийхныг 5 ба 9-ийн зарчмаар хичээллүүлэхээр болсон. 7 суманд хичээлийн үйл ажиллагаа танхимаар явж байгаа. Мандал-Овоо, Ханхонгор зэрэг сумдад халдвар өндөр байгаа тул хичээлийг цахимд шилжүүлээд байна" гэлээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.