Өмнөговьт халдвартай иргэдийн тоо 9 мянга давжээ


Өмнөговь аймагт коронавирусний халдвар авсан иргэдийн тоо 9 мянга давлаа. Энэ сарын 18-ны өдрийн байдлаар сүүлийн 24 цагт 325 тохиолдол шинээр батлагдаж нийт тохиолдол 9441 боллоо. Үүнээс хамгийн олон нь аймгийн төв Даланзадгадад 207 тохиолдол бүртгэгджээ. Мөн уул уурхайн бүс нутаг болох Цогтцэцийд 32, Гурвантэст 18, Ханбогдод 15, Оюутолгойд 6, Цагаанхаданд 2 тохиолдол гарчээ. Үүнээс гадна Ханхонгорт 10, Сэврэйд 8, Булганд 6, Мандал-Овоо, Цогт-Овоо, Баяндалай сумдад тус бүр 5, Баян-Овоод 2 тохиолдол илэрчээ. Шинээр 0-17 насны 93 хүүхэд нэмэгдэж коронавирусний халдвар авчээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.